КОМПАНИЙН ТУХАЙ

Бидний тухай

Хэмжих хэрэгсэл ХХК нь Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Төвөөс хэмжил зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, 1998 оноос мэргэжлийн 14 боловсон хүчин, 25 гэрээт ажилчидтайгаар тус салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй анхдагч, туршлагатай компани юм.
Бид орчин үеийн техник технологи нэвтэрсэн өндөр нарийвчлалтай хэмжил зүйн багаж хэрэгсэл, жин, цахилгаан тоолуур зэргийг худалдаалах ба захиалагч байгууллагуудын хүсэлтээр нийлүүлж, суурилуулж, засвар үйлчилгээ, тохируулга хийж гүйцэтгэдэг.
ОХУ, Тайвань, БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудын тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай худалдаа бизнесийн чиглэлээр хамтран ажиллаж, тэдний туршлагыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр чадвартай мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, дагалдуулан суралцуулах тал дээр байнга анхааран ажилладаг болно.
Манай компани нь Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Төвтэй байгуулсан гэрээний үүргээ чанд сахин биелүүлж хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн тэдний итгэл найдварыг үргэлж хүндэтгэн ажиллаж, үйлчилгээндээ 2 жилийн баталгаат хугацаа олгон, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн улсын шалгагчаар баталгаажуулан, захиалагч байгууллагын пүүлэгчийг тухайн жин дээр ажиллах мэдлэг олгох сургалтанд хамруулан хүлээлгэн өгдөг болно.

Бид юу хийдэг вэ?

Бид орчин үеийн техник технологи нэвтэрсэн өндөр нарийвчлалтай хэмжил зүйн багаж хэрэгсэл, 60-200тн даац бүхий автомашины электрон жин, вагон электрон жин, ковшийн электрон жин, конвейерын электрон жин, 0.0001граммын нарийвчлалтай 60-200 граммын шинжилгээний жин, 0.1-0.005 граммын нарийвчлалтай 300-3000 граммын техникийн жин, 0.1граммын нарийвчлалтай 500гр, 5граммын нарийвчлалтай 30 килограммын худалдааны жин, 50-200 граммын нарийвчлалтай 100-600 клограммын барааны жин, 20-40 граммын нарийвчлалтай 30-50 килограммын гар жин, 50-500граммын нарийвчлалтай 100-20000 килограммын кран жин, 200гр-2кг нарийвчлалтай 1-5 тоннын тавцант жин, малын жин, байцаагчийн жин, бар кодтой жин, гал тогооны жин, халаасны жин, эталон туухай гэх мэт Монгол улсын стандартад нийцсэн, Стандартчилал хэмжилзүйн газрын улсын шалгагчаар баталгаажсан бүхий л төрлийн жин хэмжүүрүүдийг өөрийн хэмжих хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрээр баталгаат хугацаатайгаар худалдан борлуулж байна.

Манай мэргэжлийн инженерүүд бүх төрлийн жин хэмжүүрийг түргэн шуурхай, найдвартай засварлан, тохируулга үйлчилгээг хийж байна.
Манай компани нь өндөр нарийвчлалтай бүрэн программчлагдсан, эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд ажиллах чадвартай, хэмжүүрийн онцлог, хэмжилтийн үр дүнгээс хамааран электрон буюу дижитал тоон заалттай, Стандартчилал Хэмжилзүйн Газрын загварын туршилтад орсон, ОУ-ын хууль эрхийн хэмжилзүйн байгууллагаар зөвшөөрөгдсөн 50, 60, 80, 100, 150, 200 тонны даац бүхий бүрэн программчлагдсан автомашины электрон жин болон вагон электрон жин, конвейерын электрон жин, ковшийн электрон жин, дозаторын электрон жинг мэргэжлийн өндөр түвшинд угсарч суурилуулан, улсын шалгагчаар баталгаажуулж хүлээлгэн өгдөг.

Бид

  • Алсын хараа

    "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль"-ийн хүрээнд хэмжилзүйн ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн ОУ-ын болон МУ-ын стандартад нийцсэн хэмжүүр, хэмжих хэрэгсэлээр дотоодын зах зээлийг хангах.
  • Бидний эрхэм зорилго

    Хэрэглэгч болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн тэдний итгэл найдварыг хүндэтгэн ажиллах.
  • Хамтын ажиллагаа

    Манай компани нь БНХАУ, АНУ, Герман, ОХУ, Тайвань, БНСУ, Япон зэрэг улсуудын тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний туршлагыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр чадвартай мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, дагалдуулан суралцуулах тал дээр байнга анхааран ажиллахын зэрэгцээ жил бүр ОУ-ын стандартчилал хэмжилзүйн үзэсгэлэн яармагт оролцож нарийвчлал өндөртэй, техник технологийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүдийг шинээр дотоодын зах зээлд нийлүүлж байна