Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах Баян Айраг Эксплорэйшн ХХК -д 18м урттай 100тн даацтай авто пүү суурилуулан, баталгаажуулж хүлээлгэн өгөв.

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын компани бөгөөд Завхан аймаг дахь хамгийн анхны уурхай юм. БА Төслийн Талбай нь Улаанбаатар хотоос 1,250 км буюу Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсэгт орших Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрладаг. Уурхайн талбай нь Дөрвөлжин сумын төвөөс хойш 20 км зайд байх бөгөөд Монгол улсын баруун хэсэгт орших Их Нуурын Цөл буюу шүдлэн говийн бүсэд оршино.Газар зүйн хувьд Хангайн нурууны баруун хэсгийн их уулархаг нутагт, далайн түвшнээс дээш буюу 1500-2500 метрийн өндөрт оршино.
Уур амьсгал
Уур амьсгалын хувьд зундаа халуун болох ба өвөлдөө эрс хүйтэрнэ. Жилд унах хур тунадасны хэмжээ маш бага. Зуны улиралд +40°С хүртэл халах бөгөөд өвлийн улиралд -40°С хүртэл хүйтэрнэ. Хагас цөлийн бүсэд байдаг БА Төслийн Талбай нь зундаа тогтмол шороон шуургатай, өвөлдөө цастай байдаг.